Follow us on Twitter. Get latest news. twitter.com/uundaa


Талархлын Аян

12/6/09

Хэрвээ та анзаарсан бол өнгөрсөн өдрүүдэд Эдийн Засгийн Сургууль маань "цагаан тагтаа"-гаар бүрхэгдсэн байсан билээ. Энэ бол NEST КЛУБ-ээс явуулж байгаа хамгийн эхний үйл ажиллагаа болох оюутнуудын зүгээс багш нартаа талархсан сэтгэлээ илэрхийлэх "ТАЛАРХЛЫН АЯН"-ы эхлэл, таниулга сурталчилгаа байсан юм. Хэрвээ танд багшдаа хэлэх гээд хэлж амжаагүй чин сэтгэлийн үгс байгаа бол энэхүү боломжийг бүү алдаарай. Багш нартаа хандан бичсэн талархлын үгсээ бидний байрлуулсан "үүрэнд" хийснээр, Цагаан тагтаа түүнийг тань эзэнд нь хүргэх болно. Таны хэлсэн, илгээсэн тэр халуун, дотно үгс бүхэн багш бүрийн сэтгэлд дулаахан илчийг мэдрүүлж, урам зориг өгөн, идэвх эрч хүчийг нь хурцална гэдэгт бид итгэлтэй байна. Захидлаа бичээгүй бол яараарай, хэдхэн өдөр үлдлээ!!!

0 comments:

Post a Comment

Home | 131dg | Contact | About Us XML
© Design by Dexigner™ Network & Development by LMO on blogger | All rights reserved 2009